Мейветер япон кикбоксчинтой тулна гэж эргэж буцав

Флойд Мейветер энэ оны сүүлчийн өдөр Японы кикбоксчин Теншин Насукаватай тулалдана гэж мэдэгдлээ. Хэдэн хоногийн өмнө Японд очиж, тулааны тухай хэвлэлийн бага хурал хийлгэчихээд буцан нутагтаа ирмэгцээ “Би тулаан хийхгүй” хэмээн тэр мэдэгдсэн юм. Тэгвэл энэ удаад дахин эргэж буцжээ.

“Хөл тулаангүй, үзүүлэн тоглолт маягийн зүйл байх болно. Би 10 минутын турш Насукавагаас зайлж зугтана гэсэн үг. Мэдээж, түүхэн дэх хамгийн өндөр орлоготой тулаан байх болно” гэж Мейветер мэдэгджээ.

Ийнхүү 41 настай Мейветер 20 настай Теншин Насукаватай тулалдах нь тулалдах бололтой.

News1.mn Р.Гэгээ

SHARE