Таван настай хүү 4105 суниагаад Mercedes автомашин бэлгэнд авав

 

ОХУ-ын Чеченийн Дуб-Юрт тосгоны таван настай хүү Рахим Кураев хоёр минут цаг 25 минутын хугацаанд 4105 удаа суниаж, Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровын гараас Mercedes автомашин бэлгэнд авчээ.

“Аав чинь чамайг энэ машинаар авч явж байг. Чи ийм бэлэг авах бүрэн эрхтэй” гэж Рамзан Кадыров хүүд машин бэлэглэхдээ хэлжээ.  Харин хүү хариуд нь “Би энэ дэлхийн дээд амжилтаа 5000 болгож ахиулж ч чадна” хэмээн өчсөн байна.

Хүү энэ амжилтаараа Гиннессийн дээд амжилтын номд бичигдэх ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE