Старриж олон тоглолтоор шийтгүүлж болзошгүй

 

Английн Хөлбөмбөгийн Холбооноос “Ливерпуль”-ийн довтлогч Даниель Старрижийг өөрийгөө “Вест Бромвич”-т очно гэж өнгөрсөн өвөл мөрий тавьсан хэрэгт буруутгаж буйгаа зарлаад байна.

29 настай англи довтлогчийг хоёр заалтаар буруутгаж буй гэнэ. Нэгд, мэргэжлийн хөлбөмбөгч хөлбөмбөгийн тоглолт дээр мөрий тавих эрхгүй. Хоёрт, өөрийн давуу байдлыг ашиглан мөрий тавьсан гэж.

Энэ оны нэгдүгээр сарын 15 гэхэд Старрижийг “Вест Бромвич”-т зээллэгээр очно гэсэн мөрий огт тавигдаагүй байж. Гэтэл гэнэт 20-5000 хүртэлх паундуудын мөрий тавигдаж эхэлжээ. Хэвлэлээр ийм мэдээлэл огт цацагдаагүй байхад гэнэт ийм мөрий тавигдаж эхэлснийг сэжиглэн шалгасан аж. Ингээд тус сарын 29-нд Старриж “Вест Бромвич”-т зээллэгээр очсон.

Старриж энэ сарын 20 гэхэд тайлбар хийх ёстой. Үүний дараагаар Английн Хөлбөмбөгийн Холбооны тусгай хороо хэлэлцэж, Старрижийг буруутай гэж үзвэл олон тоглолтод оролцох эрхийг нь хасах бололтой.

news1.mn Р.Гэгээ

SHARE