Хүүхдээ 9 нас хүртэл нь хөхний сүүгээрээ тэжээсэн эмэгтэйг “алуурчин бэлтгэгч” гэж тодорхойлжээ

 

Их Британийн нэгэн телевизийн өглөөний нэвтрүүлэг  /This Morning /-т зочноор 50 настай Шэрон Спинкс хэмээх эмэгтэй уригдан оролцжээ. Тэрбээр хэдэн сарын өмнө л хүүхдээ хөхнөөс гаргаснаа ярьсан байна. Охин нь есөн настай гэнэ.

“Хөхний сүү хүүхдэд хайр халамжийг аюулгүй байдлын мэдрэмжийн хамт өгдөг. Хүүхдэд хөхний сүүг таслалгүй өгөөд л байвал хэдэн нас хүртлээ ч уугаад л байх болно. Хөхний сүүний шим тэжээл ч хэвээрээ байдаг юм билээ. Хөхний сүүгээ том болтол нь өглөө гээд хүүхдэд гэм хоргүй” гэж Шэрон Спинкс өгүүлжээ.

Гэвч нэвтрүүлэгт хамт оролцсон нэгэн эмэгтэй түүнийг эрс буруутгажээ. “Есөн нас хүртлээ хөхний сүү ууж буй хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харилцахад нь хүндрэл үүсэх нь гарцаагүй” гэж шүүмжилсэн бол мөн нэвтрүүлгийн нэгэн оролцогч энэ түүхийг “галзуурал” гэж тодорхойлоод “Том болчихсон хүүхдийг хөхний сүүнээсээ гаргахгүй байсаар амьдрах чадваргүй, зожиг нэгэн болгон өсгөж улмаар цуврал алуурчинг бүтээж байна гэж та бодоогүй юу?” хэмээн ихэд шүүмжилсэн байна.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE