Анжелина Жоли хүүхдүүдтэйгээ үлдэх үү?

 

Холливудын алдартай хос байсан Анжелина Жоли,  Брэд Питт нар 2 жилийн өмнө  гэр бүлээ цуцлуулсан. Тэд төрсөн, үрчилсэн зургаан хүүхэдтэй. Харин хүүхдүүдийг асран хамгаалах эрхийг хэнд нь өгөхөө шүүх өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байгаа юм. Жүжигчин, найруулагч Анжелина Жолигийн тухайд сэтгэлзүйн үзлэгт ойрын хугацаанд орох шаардлагатай болоод буй. Шүүхээс томилогдсон эмч түүнийг хүүхдээ асран хамгаалах чадвартай эсэхийг тогтоохоор сэтгэлзүйн үзлэгт оруулна гэсэн мэдээллийг хэвлэлийн нийтлээд байна.

Уг нь тэднийг гэр бүлээ цуцласны дараа хүүхдүүдийг түр зууртаа асран хамгаалах эрх Анжелина Жолид очсон юм. Харин жүжигчин бүсгүй хүүхдүүдээ эцэгтэй нь уулзуулахаас татгалзах болсон нь асуудал үүсгэж, хууль ёсны асран хамгаалагчийг тогтоохдоо нягт нямбай хандахаас шүүхээс шаардлаа гэсэн мэдээллүүд  гараад байгаа юм.

Р.Гэгээ

SHARE