“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эндэх тавилан-5

“Монголын зэс корпораци” ОХУ-ын мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан тухай мэдээлэл нийтэд ил болсноос хойш яг 2.4 жил өнгөрлөө. Энэ асуудал 2016 оны УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, түүнээс хойш ч улстөрчдийн PR, олон нийтээс санал, дэмжлэг авах хөшүүрэг болсон гэхэд хилсдэхгүй. Улстөрчид “…“Монголын зэс корпораци” Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан. Тиймээс энэ хувьцааг төрд авна, ард түмэнд өгнө” гэсээр ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд эрх баригчид, албан тушаалтнууд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлаар ямар арга хэмжээ авч, ажиллав гэдгийг элдвийн тайлбар зүүлтгүй, цуврал баримтаас харна уу?

SHARE