Виктория Бекхэмгүй Spice Girls эргэн ирэх нь ээ

Нэг хэсэг жинхэнэ од болон гялалзаж байсан Spice Girls хамтлаг эргэн нэгдэж, ирэх оны зун Их Британийн хэд хэдэн хотод аялан тоглохоор болоод байна. Гэхдээ  Виктория Бекхэмгүй хамтлагтаа эргэн нэгдэхээс эелдэгээр татгалзжээ.

Тэрбээр  “Spiсe Girls хамтлагт байсан маань миний амьдралын чухал үе байсан. Гэхдээ би эргэн нэгдэх бодолгүй байна. Тэднийхээ аялан тоглолтод амжилт хүсье” хэмээн өгүүлжээ. Тэгэхээр фэнүүд нь Жерри Холлиуэлл,  Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун нартай ирэх зун аялан тоглолтуудаар уулзах нь ээ.

Викториа Бекхэмийн тухайд алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэмтэй гэр бүл болоод олон жилийг үдэж буй. Тэднийг саллаа, нийллээ гэх маягаар хэвлэлүүд олонтаа л бичдэг. Харин Викториа Бекхэм” Бидний ханилж буй 20 жилийн турш мөн ч их дэмий худлаа зүйл бичигдсэн. Гэвч одоо бид хоёр ийм зүйлийг тоохоо больсон” хэмээх өгүүлсэн байдаг.

Р.Гэгээ

SHARE