Ц.Цогзолмаа  сайдад    45 удаа хүсэлт тавьсан ч  уулзсангүй

 

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын англи хэлний боловсролд  анхаарч ирсэн хүний нэг бол “Малыш” нэрээр  олонд танигдсан Б.Энхтүвшин юм. Түүгээр ч зогсохгүй сүүлийн жилүүдэд манай залуус TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авах болсон нь  түүний хүчин чармайлттай холбоотой  гэдгийг  Монголын нийгэм хүлээн зөвшөөрч байгаа билээ.

Тэгвэл боловсролын асуудлаар салбарын сайдтай уулзах, санал бодлоо  солилцох хүсэлт тавьсан “Малыш”  Б.Энхтүвшинг  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд огтхон ч хүлээж аваагүй  байна. Өнгөрсөн хугацаанд тэрээр БСШУСЯ-нд ажилладаг юм шиг өглөө болгон үүдэнд нь очдог байсан бөгөөд  45 удаа хүсэлт тавьсан ч салбарын сайд нэг ч удаа босгоороо алхуулаагүй аж. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл,  Б.Энхтүвшин хэвлэлд ярилцлага өгөхдөө “Боловсролын салбар  улс төрийн намаас ангид байх ёстой. Сайд нь гурван үеэрээ “Хобби” сургуульд сурсан хэмээн хувийн сургууль рекламдаж явдаг хүн байх ёсгүй” гэж шүүмжилсэнтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Ч.Ариунганга news1.mn

SHARE