7536 төсөл ЖДҮ-ийн зээл авчээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгө жинхэнэ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очдоггүй тухай асуудал нийгмийн анхаарлын төвд ороод буй. ЖДҮ гэх улс төрийн акц явагдаад байна гэж хэлэгсэд байгаа ч, хөндөгдөж буй уг асуудлыг дагаад олон шийдэл хэрэгтэй байгаа. ЖДҮ-тэй холбоотой улс төржөөгүй статитистик мэдээлэл хүргэхэд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан байгуулагдсанаас хойш 26 мянга 454 төсөлд, 3 их наяд 850.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл  ирүүлсэн байдаг. Харин үүнээс 7536 төсөлд 832.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт өнгөрсөн жилүүдэд олгогджээ.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сан  бол Засгийн газрын тусгай сангуудын нэг. Тус сангаас олгосон санхүүжилтийн үр дүнд Улаанбаатар хотод 13 341 ажлын байр хадгалсан бол 19 600 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн байна. Харин орон нутагт 12 076 ажлын байр хадгалж, 21 028 ажлын байр шинээр нэмэгдүүлжээ.  Нийт дүнгээрээ 25 417 ажлын байр хадгалж, 40 628 ажлын байр шинээр нэмэгдүүлсэн гэх статистик байна.

Р.Гэгээ

SHARE