ЖДҮ-ийн сангийн асуудлаар намын бага хурлыг хуралдуулахыг шаардлаа

 

 

УИХ дахь МАН–ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүллээ. Энэ тухай тэрээр “Шударга бус байдлыг таслан зогсоохын тулд төрийн эрх барьж буй нам тодорхой алхам хийх ёстой гэдэг байр, суурийг иргэд илэрхийлж эхэллээ. Би өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, эсвэл бүлгийн даргын хувиар бус хувь УИХ-ын гишүүнийхээ хувьд мэдээлэл хийж байна. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан шуугиан намжихгүй байна. Учир нь энэ асуудлаар Засгийн газар, УИХ, намын түвшинд ямар ч бодитой арга хэмжээ авахгүй байгаа юм. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулснаар уг асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байсан байх. Уг асуудлыг ингээд зогсоож болохгүй. ЖДҮ тойрсон асуудлыг нам, намын удирдлага, Ерөнхий сайд яагаад ярихгүй байна вэ. Яагаад ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг анхаарал татсан асуудал гэж би үзэж байна. ЖДҮ-ийг тойрсон асуудлаар нийгэмд үүсээд байгаа энэ бухимдлыг намжаахын тулд тодорхой арга хэмжээ авах ёстой. Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдад эрх мэдэл нь байна. Үүнийгээ Ерөнхий сайд тайлбарла. Тагнуул, Цагдаа, АТГ бүхий л эрх мэдэл тэдэнд байна. Дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Яагаад шүдгүй арслан шиг болоод байгаагаа хэл. Энэ сарын 20-ны дотор намын бага хурлаа хуралдуулахыг шаардаж байна. ЖДҮХС-аас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц” гэлээ.

 

Эх сурвалж: news1.mn

 

SHARE