АСЕМ зохион байгуулсан 17 даргыг АТГ яагаад “сонирхох” болов?! /Э.Бат-Үүл/

Д.Бат-Очир

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий  17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээлоийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. Тэр мэдээлэл тэгсгээд чимээгүй болсон. Харин хэд хоногийн өмнө дахин босч ирлээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газарт ҮАГ-аас 2018 оны зургадугаар сарын 14-нд 01/1370 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулахаар явуулсан байна.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл

НИТХ-ын 2015 оны 32/30, 2016 оны 65, 8/01, 4/09 дүгээр тогтоолоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд хэрэгжүүлэх нийт 348.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг шинэчлэн баталсан байна.

ЗГ-ын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 7 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд шинээр хэрэгжүүлэх автозам, хот тохижилт, засвар үйлчилгээ болон бүтээн байгуулалтын зарим ажил, тоног төхөөрөмжтэй холбоотойгоор нийслэлд нийт 33,634.2 сая төгрөгөөр хийгдэх 24 багц арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 63/37 дугаар “зөвлөмж”-ийн дагуу “шууд” гэрээ байгуулж “АСЕМ”-ын уулзалтаас өмнө ашиглалтад оруулах арга хэмжээ авахыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгажээ.

“АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн төсвөөс нийт 20.3 тэрбум, ХБ-ны концессын 6.9 тэрбум, улсын төсвөөс 8.5 тэрбум, нийт 35.7 төгрөгийн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг шууд гэрээ хийж, 2016 онд 32.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. 2.2.1 НЗД /Э.Бат-Үүл/-ын 2016 оны А/137, А/156, А/261, А/274 дүгээр тушаалаар дээрх жагсаалтыг тодотгон “шууд” гэрээ байгуулах замаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахыг УБ хотын ерөнхий менежер бөгөөд НЗАА /дарга Б.Бадрал/, Худалдан авах ажиллагааны газар /дарга үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганбаатар/ болон дараах төсвийн захирагч нарт үүрэг болгосон байна.

Төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд НЗД /Э.Бат-Үүл/ Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.425 -д заасны дагуу 2016 оны А/24, А/203, А/07, А/67, А/279, А/261, А/10, А/17, А/25 дугаар захирамжаар Тамгын газрын дарга /Ё.Гэрэлчулуун/, УБ хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /дарга /Б.Бадрал/, НХААГ-ын дарга /С.Ганбаатар/, НОБГ-ын газар /дарга Н.Уламбаяр/, УБ хотын Цагдаагийн газар дарга /Ч.Болдбаатар/, Хан-Уул дүүргийн Засаг дарга /Ж.Ганхуяг/ нарт худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлсэн байна.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга /Ш.Төмөрбаатар/-д даалгасан боловч бүрэн хэрэгжээгүй байна. НӨХГ нь НИТХ-ын 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчид хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-д “шинээр бий болсон хөрөнгийг захиалагчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлд тусгана” гэж заасны дагуу Нийслэлийн авто замын газраас бүртгэлд тусгах хүсэлт ирүүлсэн 8,182.3 сая төгрөгийн авто зам, арчлал, засвар, гэрэлтүүлгийн ажлыг нийслэлийн өмчид бүртгэсэн байна.

2016 онд “АСЕМ”-ын бэлтгэл ажилтай холбоотой хэрэгжсэн нийт төсөл, арга хэмжээний 74 хувийг нийслэлийн өмчид тусгаагүй байна.

Зам, тээврийн сайдын 2016 оны 31, 42 дугаар тушаалаар НЗД-д “худалдан авах ажиллагаа” хийх эрхийг шилжүүлснээр НЗД-ын 2016 оны А/157, А/261, А/279 тушаалаар НХААГ-т 15,933.7 сая төгрөгийн 17 төсөл, арга хэмжээг зохион байгуулсан байна.

НЗД-ын 2016 оны А/24, А/203 дугаар захирамжаар “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэх 8 төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, “худалдан авах ажиллагааны эрх”-ийг НЗД-аас нийслэлийн ЗДТГын дарга /Ё.Гэрэлчулуун/-д шилжүүлсэн байна.

Дээрх захирамжаар “Хүй долоон худгийн гадна цэвэр ус, хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөний макет, 110/35/10 квт-ын цахилгаан хангамжийн зураг төсөл” гэсэн нэр бүхий 3 зөвлөх үйлчилгээний зураг төсөл боловсруулах худалдан авах ажиллагааг “Нийслэлийн зураг төслийн хүрээлэн” НӨҮГ шууд гэрээ байгуулсан.

Мөн эко автобусны замын хажуугаар 3600 м2 явган зам автобусны зогсоол, эргэлтийн талбай байгуулах, эко автобус цэнэглэх цахилгаан хангамжийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанд “Скай стар” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан оролцсон нь СС-ын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 5.2-д “тендерийн үнэлгээний явцад ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5426 дүгээр зүйлд заасан заалтыг зөрчсөн байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжих нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хороолол, орон сууны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс “АСЕМ”-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх 10 багц 3.0 тэрбум төгрөгийн ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны А/1527 дугаар тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэг удаа хуралдаж ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27, 28 дугаар зүйлд зааснаар захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнийн санал зэргийг удирдлага болголгүй хот тохижилтын ажил хийлгэхээр 35 компанитай “шууд” гэрээ байгуулахаар шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн захирагчийн ажлын алба “АСЕМ”-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх хот тохижилтын 10 багц ажлын 41 төсөл, арга хэмжээнд 35 гүйцэтгэгчтэй 2.9 тэрбум төгрөгийн дүнтэй шууд гэрээ байгуулж, нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ

Аудитад ирүүлсэн материалаас үзэхэд НЗД-ын 2016 оны А/180 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 ээлжит хурлаар “Баянмонгол хорооллын урд 1.1 км авто замын ажил Багц 1”-д “Готик голд” ХХК-аас ирүүлсэн нэмэлт материалыг судалж, тус компанийг санхүүгийн чадамжгүй тул гэрээ байгуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарган, НХААГ-ын удирдлагад дараагийн компанийг санал болгож оруулж ирүүлэх хүсэлтийг өгчээ. Гэвч 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Готик голд” ХХК-тай 958.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ гэрээ байгуулсан байна.

Эх сурвалж: news1.mn 

SHARE