АСЕМ зохион байгуулсан 17 даргыг АТГ яагаад “сонирхох” болов?! /Ч.Сайханбилэг/

Монгол Улсад 2016 онд АСЕМ-г зохион байгуулах үеэр нэр бүхий  17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх мэдээлоийг өнгөрсөн зургадугаар сард ҮАГ-аас мэдээлж байв. Тэр мэдээлэл тэгсгээд чимээгүй болсон. Харин хэд хоногийн өмнө дахин босч ирлээ.

Учир нь Нийслэлийн прокурорын газарт ҮАГ-аас 2018 оны зургадугаар сарын 14-нд 01/1370 тоот Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр нэр бүхий 17 албан тушаалтныг шалгуулахаар явуулсан байна.

АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй албан тушаалтнууд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан А.Ганбаатар, ГХЯ-ны ТНБД, АСЕМ-ын БАА-ны дарга асан Д.Ганхуяг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагаан, Хөдөлмөр сайд асан Г.Баярсайхан, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, Үнэлгээний хорооны дарга А.Дагвадорж, “Дулааны 2 дугаар цахилгаан станц” ТӨХК гүйцэтгэх захирал М.Баянмөнх, Цах-ДХХА цехийн дарга С.Батсайхан, ХААХ-н мэргэжилтэн М.Энхбат, “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн захирал, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, НЗД-ын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, НХААГ-ын дарга С.Ганбаатар нар байгаа юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

“AСЕМ”-ын уулзалтад оролцсон төлөөлөгчдөд өгсөн “The History of Mongolia” 3 боть номыг “НЕПКО” ХХК-аас ЕТГ 2016 оны 05 дугаар сарын 05-нд /3ш-ыг 400.0 мянган төгрөгөөр/ нийт 70 ботийг 28.0 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулан авч ГХЯ-нд 2016 оны 06 дугаар сарын 22-нд хүлээлгэн өгсөн байна.

“AСЕМ”-ын БАА нь “НЕПКО” ХХК-аас 1300 ш “The History of Mongolia Албанах” номыг /нэг бүрийг нь 60.0 мянган төгрөгөөр/ нийт 78.0 сая төгрөгөөр худалдан авсан байна. Дээрх номуудыг худалдан авах төсөв батлагдаагүй бөгөөд “АСЕМ”-ын ҮЗ-ийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны 17 дугаар хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “АСЕМ”-ын бэлэг дурсгалын зүйлийн жагсаалтад Монголын түүхтэй Англи хэлээр бичсэн ном, альбомыг оруул” гэсэн үүрэг өгсний дагуу худалдан авалт хийжээ. Нийт бэлэг дурсгалын зардлын гүйцэтгэлийг нотлох баримтаар тулган шалгахад нэмэлтээр батлуулсан төсөв байхгүй, шууд захиалан худалдан авч зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.113 -д гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Мөн гадаадын зочин төлөөлөгчид 1 хүнд 0.1-6.7 сая төгрөгийн бэлэг, дурсгалын зүйл гардуулсан нь ЗГ-ын 1999 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Бэлэг дурсгалын зүйл гардуулах, хүлээн авах, тайлагнах, зарцуулах журам”-ын 2.314 дахь заалттай нийцэхгүй байна.

“АСЕМ”-ыг МУ-д зохион байгуулах ажлыг идэвхтэй, зохион байгуулсан ажлын хэсэг, ажилтнуудад зориулсан “ Талархлын хүлээн авалт”-ын зардалд 393.0 сая төгрөг, алтан мөнгөн талархлын бичгийн үнэнд 16.0 сая төгрөгийг тус тус зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.115дэх заалттай нийцэхгүй байна. 2.1.9 “АСЕМ”-ын БАА-ны хүрээнд батлагдсан төсвийг зарцуулахдаа ҮАБЗ-ийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны 63/37 дугаар зөвлөмж /Ц.Элбэгдорж, З.Энхболд, Ч.Сайханбилэг/ 2016 оны 03 дугаар сарын 10-ны 4/77 дугаар албан бичиг /ҮАБЗ-ын нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин/-ээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулсан байна.

ЗГ-ын 142,189,329 дугаар тогтоолоор дараах импортлогчдын оруулж ирсэн 14.9 сая ам доллар буюу 29.7 тэрбум төгрөгийн үнэтэй бараа, бүтээгдэхүүний нийт 6.0 тэрбум төгрөгийн албан татвар /НӨАТ, ОАТ, Гаалийн/ -ийг чөлөөлөгдсөн байна.

“АСЕМ”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 05-ны “НӨАТ-аас чөлөөлөх тухай, “ОАТ-аас чөлөөлөх тухай”, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн дагуу татвараас чөлөөлөгдөх ЗГ-ын 2016 оны 189, 220 дүгээр тогтоолоор баталсан жагсаалтад “Моннис Моторс” ХХК Nissan Patrol-Y62 маркийн 100ш, Nissan Teana-Y62 маркийн 120ш, Nissan Urvan микроавтобус 30ш, нийт 250ш автомашиныг татваргүйгээр импортлон оруулж ирэхийг зөвшөөрсөн байна. Гэтэл Nissan Civilian маркийн 4ш микроавтобусыг нэмж оруулан нийт 254ш автомашиныг 9,057.7 сая ам доллар буюу 18.1 тэрбум төгрөг /гаалийн үнээр/-өөр оруулж ирэн 4,211.0 сая төгрөгийн татвараас чөлөөлөгдсөн байна.

УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 05-ны албан татвараас чөлөөлөх тухай тогтоолыг үндэслэн гаргасан ЗГ-ын 2016 оны 142, 248 дугаар тогтоолоор “Киа Моторс Монгол” ХХК-ийн импортолж ирсэн “Киа К2700” маркийн 10ш түргэн тусламжийн автомашиныг НИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 21-ний 60 дугаар тогтоолоор 1,030.0 сая төгрөгөөр НЗД-ын нөөц хөрөнгөөс худалдан авахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE