Сүхбаатарт лиценз авахад 367.9 сая төгрөгөөс эхэлнэ

 

Ашигт малтмал, газрын тосны газраас энэ сарын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын талбайг зарлажээ. Дараах талбайнуудад ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  авах сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийг санал ирүүлэхийг урьсан байна.

Үүнд:

  1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг 8308.61 га бүхий Хонгор уул нэртэй талбай. Босго үнэ: 37 388 745 төгрөг
  2. Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутаг 81758.87 га бүхий Баавхай-уул нэртэй талбай. Босго үнэ: 367 914 915 төгрөг

3.Төв аймгийн Баянцогт, Баянчандмань сумдын нутаг 1896.24 га бүхий Майхант нэртэй талбай. Босго үнэ: 8 533 080 төгрөг

4.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутаг 2179.6 га бүхий Баян нэртэй талбай. Босго үнэ: 9 808 200 төгрөг

5.Говь-Алтай  аймгийн Бугат сумын нутаг 1711.81 га бүхий Чулуут нэртэй талбай. Босго үнэ: 7 703 145 төгрөг

6.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг 19080.01 га бүхий Хүрэн цав нэртэй талбай. Босго үнэ: 85 860 045  төгрөг

7.Дорнод аймгийн Матад сумын нутаг 42635.7 га бүхий Сэрвэн нэртэй талбай. Босго үнэ: 191 860 650  төгрөг

8.Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг 173.31 га бүхий Тосон нэртэй талбай. Босго үнэ: 779 895 төгрөг

9.Ховд аймгийн Буянт сумын нутаг 3116.74 га бүхий Шохойт цагаан нэртэй талбай. Босго үнэ: 14 025 330 төгрөг

10.Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт сумдын нутаг 10788.33 га бүхий Хавцгайт нэртэй талбай. Босго үнэ: 48 547 485 төгрөг

 

Үүнээс хамгийн өндөр босго үнэ тогтоосон нь Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумын нутгийг хамарсан 81758.87 га талбайг 367 914 915 төгрөгөөр босго үнийг эхлүүлжээ. Түүний араас Дорнод аймгийн Матад сумын нутаг 42635.7 га бүхий Сэрвэн нэртэй талбайн босго үнэ 191 860 650  төгрөг байна.

Сонирхсон компаниуд материалаа бүрдүүлэн, дээрх босго үнийг тусгай дансанд байршуулан сонгон шалгаруулалтад орох ажээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

SHARE