Хүүхдэд дархлааг дэмжих зориулалтаар бичдэг гол эмчилгээний нэг нь энэ “Виферон” лаа болоод байгаа юм. Тэгвэл “Виферон” лаа эрүүл мэндэд хортой, дархлааны системийг устгадаг тухай мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд цацагдав.
Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслээр хангах үүргийг 100 хувь хувийн хэвшил нуруундаа үүрдэг. Тиймээс бид аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй , шударга хандах ёстой. Аль эмийг хэрэглэх , хэрэглэхгүйг эрүүл мэндийн сайд шийдэхгүй. Вифероны лааны хэрэглээг сайд хориглосон мэт ташаа мэдээлэл явж байна. Үндэсний болон дотоодын мэргэжлийн байгууллага , хүмүүсийн дүгнэлт , эмчилгээний үр дүнгийн талаарх судалгаа, нотолгоонд суурилж асуудал шийдвэрлэгдэх учиртай. Энэ асуудлаар олон талын оролцоотой хуралдаж виферон нийлүүлэгч компаниас судалгаа, нотолгооны баримт авах , уг бүтээгдэхүүнийг заалтын дагуу хэрэглэхэд хориглохгүй гэдгийг мэргэжилтнүүд, эрдэмтэн,докторууд мэдэгдсэн болно” гэжээ.
Эх сурвалж: news1.mn