“Танд карго ирсэн байна. Мөнгө шилжүүлнэ үү”

“Танд карго ирсэн байна. Дансаар мөнгө шилжүүлээд каргогоо авна уу” хэмээн иргэдийг залилж их хэмжээний хохирол учруулсэн этгээдийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.

Гэмт этгээд 2016 оноос эхлэн иргэдийг залилж эхэлсэн байна. Анх өөрт нь гадаад улсаас каргогоор бараа ирэхдээ ингэж холбогдож байснаас сэдэл авсан гэдгээ шалгалтын явцад хэлжээ. Тиймээс иргэд рүү холбогдон өөрийнх нь нэр усыг нь асуун, карго ирсэн хэмээн данс руугаа бэлнээр мөнгө шилжүүлэн авдаг байжээ.

Тэрээр өмнө нь 2010 онд Эрүүгийн хэргийн 145.2-т зааснаар хоёр жилийн хорих ял сонсч байжээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE