Мэргэжлийн хяналтын жижүүр ажиллаж байна

Өнөөдөр, маргааш бүх нийтийн амралтын өдөр тохиож байна. Мэргэжлийн хяналтын байгууллага болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, цаг үеийн шинжтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ өдрүүдэд хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж байна. Энэ үеэр МХЕГ болон НМХГ, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газруудад хариуцлагатай жижүүр ажиллана. Тиймээс та эдгээр байгууллагатай холбогдохыг хүсвэл дараах утсаар холбогдоорой.

МХЕГ-ын шуурхай жижүүрийн утас: (51+) 263072,

НМХГ-ын Шуурхай албаны утас: 7012-8012

Эх сурвалж: news1.mn

SHARE