Цэнэглэгч станцуудыг суурилуулж эхлэв

Цахилгаан автомашины цэнэглэгч станцыг нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зогсоол, талбайд байрлуулах ажил эхэллээ.

Цэнэглэгч төхөөрөмж худалдан авах, суурилуулах, ашиглах, орчныг тохижуулах, тэмдэгжүүлэх, засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр, мэргэжлийн байгууллагуудаас тавьсан хууль ёсны шаардлага, олон улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх урилгыг нээлттэй зарласны дагуу “Глобал моторс” ХХК, “Номин ойл” ХХК, “Топологи” ХХК-иуд санал ирүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүд хэрэглэгчийн аюулгүй байдлыг  хангах, 2018 онд багтаан цэнэглэгчүүдийг ашиглалтад оруулах үүрэг хүлээж байгаа аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE