Хакухо барилдах эсэхээ өнөөдөр шийднэ

 

Мэргэжлийн сумогийн Кюүшюү башё ирэх ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд эхэлнэ. Өвдөгний гэмтлийн улмаас хагалгаа хийлгэж, олон хоногийн турш бэлтгэл хийгээгүй, тойргийн барилдаанд оролцоогүй ёкозүна Хакухо М.Даваажаргал өчигдөр өглөөний бэлтгэлд гарчээ.

Хакухо хоёр цаг орчим бэлтгэлд оролцсон ч гэсэн барилдалгүй ихэвчлэн бие халаалт хийж, бөхчүүд зааж сургасан байна. Мөн хагалгаа хийлгэсэн баруун өвдөг нь боолттой байжээ

Тиймээс Кюүшюү башёд барилдахгүй байх магадлал өндөр байна. Ямартай ч өнөөдөр Хакухо шийдвэрээ зарлах юм.

Ёкозүна Какурюү М.Анандын хувьд шагайндаа зовиур мэдэрсэн хэвээр байгаа ч эмчийн зөвлөгөөгөөр эм ууж буй тул зовиур багасч байгаа гэнэ. Тэрбээр “Хэдийгээр бэлтгэл бүрэн ханаагүй ч гэсэн өмнөх сарын башёгоос илүү сайн барилдахыг хичээнэ” гэж мэдэгдсэн байна.

Харин ёкозүна Кисэносато “Би башёгийн өмнө хамгийн хүчтэй бөхчүүдтэй бэлтгэл хийхийг хичээдэг. Миний бэлтгэл сайн байгаа” хэмээн өгүүлжээ.

News1.mn

SHARE