Клопп эмгэншээрэнгэ хатгуулсны учир

 

Аваргуудын лигийн хэсгийн “Црвена Звезда”-“Ливерпуль”-ийн 2:0-ээр өндөрлөсөн тоглолтод Юрген Клопп гадуур хүрэмдээ клубын логоны дэргэд нэгэн цэцэг хатгуулсан байлаа.

Саявтархан Неманья Матич намуу цэцгээс яагаад татгалзсан талаар тодорхой өгүүлсэн. Харин энэ удаад Матичийн эх орон Сербид очихдоо яагаад Клопп хойя буюу монголоор бол эмгэншээрэнгэ цэцгийг хатгуулсныг өгүүлье.

Эмгэншээрэнгэ бол хурц ягаан өнгөтэй олон жил насалдаг мөнхийн ногоон цэцэг юм. Энэ цэцэг Сербийн түүхэнд 1914-1918 онд болсон Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны бэлэг тэмдэг.

Дэлхийн нэгдүгээр дайнд сербүүд Орос, Их Британи болон Францтай хамтран Герман, Австри-Унгарын эсрэг дайтсан байдаг. Энэ дайнд тухайн үеийн Сербийн армийн 365 мянган цэрэг, офицер амиа алдсаны зэрэгцээ мөн олон мянган жирийн иргэд амь эрсэджээ. Сербийн насанд хүрсэн эрчүүдийн 60 хувь нь энэ дайнд амиа алдсан гэж зарим баримтад өгүүлсэн байдаг гэнэ.

Арваннэгдүгээр сарын 11-нд олон улсад Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны ойг тэмдэглэдэг. Их Британид намуу цэцэг үүний бэлэг тэмдэг болдог бол Сербид эмгэншээрэнгэ бэлэг тэмдэг нь юм.

Харин яагаад заавал энэ цэцгийг бэлэг тэмдэг болгож сонгосон вэ гэвэл хичнээн хатаж хорчийсон ч гэсэн ус хүрэх төдий л эргэн сэргэж, амилдаг ажээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE