Брэд Питт хэдэн сарын дараагаар дахин ёслолд оролцлоо

 

Брэд Питт сүүлийн хэдэн сарын турш үдэшлэг, ёслолд оролцолгүй ажин түжин байсан бол уржигдар Hollywood Film Awards-д оролцож, шагнал гардууллаа. Бельгийн кино найруулагч Феликс Ван Грунингенд шагнал гардуулах үүргийг Брэд Питт гүйцэтгэмэгцээ ёслолд сааталгүй шууд гарч оджээ.

Ирэх сарын 4-нд хүүхдүүдээ асран хамгаалах эрхийн төлөөх шүүх хуралд Брэд Питт оролцох ёстой. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар бол тэрбээр Анжелина Жолитой хүүхдүүдээ асран хамгаалах тал дээр тохиролцоонд хүрч чадсан учир шүүхийн танхимд өөрөө очих гэнэ.

Брэд Питт сүүлийн хэдэн сар Квентин Тарантиногийн шинэ кинонд тоглохын тулд үс, сахлаа ургуулж дүр төрхөө бэлдсэн юм. Зураг авалт дуусч Брэд Питтийн өөрийн дүр төрхдөө буцан орсон байна.

News1.mn

 

SHARE