Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах саналыг УИХ-д өргөн мэдүүлнэ

НИТХ-аас Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах саналыг дэмжин, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 2019 оны Үндсэн чиглэлд хүн амын тоо, нягтаршлыг үндэслэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хуваах, шинээр дүүрэг байгуулах асуудлаар төлөөлөгч Б.Сүхбаатарын санал,  төлөөлөгч Ш.Төмөрбаатарын гаргасан  Сүхбаатар дүүргийн XVI хороог хуваах  зарчмын саналын дагуу  хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулахад олонх төлөөлөгч дэмжсэн байна.

Дээрх саналыг НИТХ дахь “Аз жаргалтай хот” хорооны дарга Р.Дагва, Байгаль орчин ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа, Төсөв санхүү, эдийн засгийн хороон дарга Ц.Сандаг-Очир, Хууль эрх зүйн хорооны дарга Ж.Батсайхан, Нийгмийн бодлогын хороон дарга Д.Мөнхжаргал  нар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлахтай холбоотой санал, дүгнэлтээ танилцуулсны дараа дэмжлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE