Гоэйдо: Хакухо, Какурюү нар гэмтэлтэй тул би түрүүлэхийг зорино

 

Японы мэргэжлийн сумогийн энэ оны сүүлчийн башё ирэх ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд эхэлнэ.

Ёкозүна Хакухо М.Даваажаргал өвдгөндөө хагалгаа хийлгэсний улмаас бэлтгэл хийгээгүй. Харин Какурюү М.Ананд бэлтгэлдээ гарсан ч урьдын адил шагайндаа зовиур мэдэрсээр байгаа учраас Кюүшюү башёд барилдах эсэхээ шийдээгүй байна. Мөн озэки Такаясү гэмтлийн улмаас ирэх башёд оролцох эсэх нь эргэлзээтэй. Тиймээс энэ боломжийг ашиглан түрүүлэхийг зорино гэдгээ озэки Гоэйдо ний нуугүй өгүүлсэн байна.

“Бэлтгэл сургуулилт сайн хийж, би хүчээ мэдэрч байна. Ирэх башёд сайн барилдахыг хичээнэ. Хакухо, Какурюү, Такаясү нар гэмтлийн улмаас бэлтгэл сайн хийгээгүй тул надад боломж бийг би мэдэрч байгаа. Түрүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж барилдах болно” хэмээн Гоэйдо өгүүлжээ.

news1.mn

SHARE