Илон Маск Лос-Анжелесийн доогуур тавьсан авто замын хонгилоо танилцуулав

 

Тэрбумтан, шинийг сэдэгч Илон Маск АНУ-ын Лос-Анжелес хотын газар доогуур тавьсан авто замын хонгилоо анх удаагаа олон нийтэд толилууллаа. Түүний The Boring компани сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд энэ ажлыг хийж буй юм.

Их хотуудын түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд Илон Маск хонгил хийхээр шийдсэнээ зарлаж байлаа.

“Хонгилынхоо нэг эцсээс нөгөө эцэс хүртэл явж үзлээ. Түгшүүртэй, удаан аялал боллоо. Арванхоёрдугаар сарын 10-нд нээнэ” гэж тэрбээр мэдэгджээ.

Илон Маскийн хонгилоор автомашин 200 км/цаг-ийн хурдтайгаар давхиж, ямар ч түгжрэлд оролгүйгээр зорьсон газартаа хүрэх юм. Хонгилоор нэг удаа зорчиход нэг ам.долларын төлбөртэй байх ажээ.

Цаашид Илон Маск Нью-Йорк, Филадельфи, Балтимор, Вашингтон хотуудад автозамын хонгил байгуулахаар төлөвлөж байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE