Автобусны жолооч зорчигч эмэгтэйтэй муудалцсаны улмаас 13 хүн амь үрэгдлээ

 

Хятадын Чунчин хотын ойролцоохь гүүрэн дээрээс автобус жолоодлого алдан Хөх Мөрөн рүү унаснаар 13 хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болсонд тооцогдоод байна.

Нэгэн зорчигч эмэгтэй автобусны буудал дээр зогсолгүй өнгөрчихлөө хэмээн жолоочид уурлаж, хурдан буулгахыг шаарджээ. Тухайн үед автобус гүүрэн дээр явж байсан тул зогсох боломжгүйг жолооч хэлж хоорондоо муудалцаж, зорчигч эмэгтэй жолоочийг цохиод авчээ. Үүний улмаас жолооч жолоогоо алдан автобус эсрэг зам руу орж,  гүүрнээс унасан байна.

51 км/цаг-ийн хурдтай явж байгаад ийнхүү осолдсон автобусыг Хөх мөрний 70 метрийн гүнээс гаргасан байна.

news1.mn

SHARE