НӨХГ-ын дарга Ч.Однасан 667 сая төгрөгийн хөшөөний хэргээр АТГ-т шалгуулж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг Шадар сайд байхад бие төлөөлөгчөөр нь ажиллаж байсан Ч.Однасан 2016 оны есдүгээр сарын 12-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс НӨХГ-ын даргаар томилогдож байв.

Тэгвэл мань эр өчигдөр /2018.11.1./ задарсан АСЕМ-ийн нэрийдлээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй 17 албан тушаалтны жагсаалтын II-т эрэмбэлэгдээд гараад ирэв.

Эдгээр 17 албан тушаалтан 290.8 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байгаа юм байна.

Харин НӨХГ-ын дарга Ч.Однасанг Нийслэлийн Засаг даргын 2016 оны арваннэгдүгээр сарын 9-гий А/789 дүгээр захирамжаар “Тэнгэрийн өрх” хөшөөг нийслэлийн өмчид бүртгэх, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллаагүй, өнөөг хүртэл өмчид бүртгээгүй, эзэмшил нь тодорхойгүй байгаа аж.

Ч.Однасанг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ”, 14.4.2-т “бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл, 667 сая төгрөгийн өртөг бүхий “Тэнгэрийн өрх” хөшөөг нийслэлийн өмчид бүртгэхгүй байгаагийн цаана авлигын асуудал байна гэж АТГ-ынхан үзэж байгаа бололтой.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

 

SHARE