Муурны зулзага авахын тулд асрамжийн газрын бүх өрийг даржээ

 

ОХУ-ын Адыгея улсын нийслэл Майкопад оршин суугч нэгэн оюутан бүсгүй өөрт таалагдсан муурны зулзагаа авахын тулд орон гэргүй амьтдын асрамжийн газрын өрийг бүрэн даржээ.

“Муурны зулзага авахыг хүсч нэг бүсгүй бидэнд хандсан юм. Гэвч бид эмнэлэгт 340 мянган рублийн өртэй болохоор 100 орчим амьтдаа бусдад өгөх эрхгүй болчихсон байлаа. Энэ талаараа тэр бүсгүйд ний нуугүй л хэлсэн. Гэтэл тэр бүсгүй бүх өрийг дарчихья гэсэн. Эхэндээ ч бид “Сайхан наргиа хийж байна аа” л гэж бодсон юм. Гэвч тэр бүсгүй “Айболит” эмнэлэгт очоод үнэхээр бидний бүх өрийг дарчихаад, дараа нь муурны зулзага аваад явсан” гэж “Майкопын орон гэргүй амьтад” нийгэмлэгийн ажилтан ярьжээ.

Монгол мөнгөөр бол 13 сая төгрөг болох өрийг төлсөн бүсгүй өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн гэнэ.

news1.mn

SHARE