Б.Амархүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болов. Шүүх бүрэлдэхүүн Б.Амархүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр дуучинд холбогдох шүүх хурлыг энэ сарын 12-нд товлосон байна.

 

Хэргийг сануулбал, хөтлөгч мэргэжилтэй Н.Чойжилсүрэнг өнгөрсөн хоёрдугаар сард Б.Амархүү, Б.Гандаваа нар олон нийтийн газар зодож гэмтээсэн юм.

 

Эх сурвалж: news1.mn

 

SHARE