Меркель дахин Канцлерт нэр дэвшихгүйн учраа тайлбарлалаа

 

Германы Канцлер Ангель Меркель бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад дахин нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ хэдэн хоногийн өмнө зарласан. Сүүлийн 13 жилийн турш тус албан тушаалыг хашиж буй тэрбээр ийм шийдвэр гаргах болсон шалтгаанаа тайлбарлажээ.

“Залуу үеийнхэнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй ил илэрхийлэх, мөн тэдэнд боломж олгох үүднээс би ийм шийдвэр гаргаснаа зарласан юм. Одоо нам дотроо өөр шинэ лидерийг бэлдэж, гаргаж ирэх хэрэгтэй. Германы ард түмэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх тухай яриаг л сонсохыг хүсч буй болохоос биш нам доторхи зөрчлийн элдэв яриаг сонсохыг хүсэхгүй шүү” гэж Ангела Меркель хэлсэн байна. Ангела Меркелийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болно.

news1.mn

SHARE