Өнгөт чулуу түүсэн иргэдийг саатуулав

Хэнтий аймгийн Батноров сумын Шаварт хэмээх газарт байгалийн өнгөт чулуу хууль бусаар түүж олборлож байсан иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлэн зогсоожээ. Зургаан иргэн дөрвөн машинтайгаар газар ухаж өнгөт чулуу түүж байсан аж.

Батноров сумын Засаг даргын тамгын газартай хамтран ухаж сүйтгэгдсэн газрыг зориулалтын тээврийн хэрэгслээр түрж тэгшлэх, мод бут тарьж нөхөн сэргээх ажлыг хийхээр болсон байна.

Эх сурвалж: news1.mn

Б.ЭНХ

SHARE