Кардашьяны эгч дүүс хэллоуинээр Victoria’s secret-ийн сахиусан тэнгэрүүд болцгоов

 

Кардашьяны эгч дүүс хэллоуинээр Victoria’s secret-ийн сахиусан тэнгэрүүдийн дүрээр үдэшлэгт очжээ.

Ким, Кортни болон Хлоя Кардашьян мөн Кайли, Кендалл Женнер нар Victoria’s secret-ийн сахиусан тэнгэрүүдийн жигүүрээр гоёжээ. Кендалл Женнер бол Victoria’s secret-ийн сахиусан тэнгэрүүдийн нэг билээ.

“Бид жинхэнэ тайзны жигүүрээ нэг шөнийн хугацаатайгаар өгсөнд Victoria’s secret-д их баярлалаа. Миний мөрөөдөл биеллээ. Харин Кендалл бэлтгэл хийгээд амжлаа” гэж Ким Кардашьян бичжээ.

Саявтархан Кардашьяны гэр бүлийнхнээс хамгийн баян нь Ким гэдгийг The Richest мэдээлээд, ойролцоогор 150 сая ам.долларын хөрөнгөтэй гэж тэмдэглэсэн юм. Ким Кардашьяны инстаграм дахь арилжааны нэг пост 500 мянган ам.долларын үнэтэй байдаг аж.

Харин Кендалл Женнер дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгч. Тэрбээр жилдээ 18 сая ам.долларын орлого олдог ажээ.

news1.mn

SHARE