Италид төрөлтийг нэмэгдүүлэх шинэ аргыг олжээ

Portrait of a boy with an intent look.

 

Италийн төр засаг төрөлтийг нэмэгдүүлэх нэгэн аргыг олжээ. Энэ бол гурван хүүхэдтэй болсон гэр бүлд газар үнэгүй олгох хууль юм. Ирэх жилийн төсөвтөө энэ санаачлагынхаа төлбөрийг тусгаж өгчээ.

Италид сүүлийн 10 болон түүнээс дээш жил амьдарсан, 2019-2021 онд гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэр бүлд газар үнэгүй олгох юм байна. Газрыг 20 жилийн хугацаатайгаар олгоно.

Европ тивд сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо хамгийн бага улс нь Итали болсон юм. 2017 онд л гэхэд 464 мянган хүүхэд мэндэлжээ. Энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн бага тоо.

Италийн хүн амын 60 хувь нь 40 болон түүнээс дээш насныхан, 23 хувь нь 65 болон түүнээс дээш насныхан байгаа бол 27 хувь нь 15-39 насныхан, хүүхэд өсвөрийн насныхан 13 хувийг л эзэлж байна.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE