Сэтгүүлч бүсгүй ажлын амжилтын төлөө хөхөө жижигрүүлэх хагалгаа хийлгэжээ

 

Аргентины телевизийн сэтгүүлч бүсгүй Нати Хота ESPN-д өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй, ажлын амжилттай л яваа нэгэн. Инстаграмдаа сая гаруй дагагчтай сэтгүүлч бүсгүйд дутуу гачуу зүйл байхгүй ч нэг “ядаргаатай” асуудал байдаг гэнэ. Энэ нь түүний том хөх. Ажлаа хийгээд хүмүүсээс ярилцлага авахад үзэгчид яриаг сонсох бус хөх рүү нь ширтээд, хөхнийх нь тухай л ярьцгаадаг тул Нати залхаж, хөхөө жижигрүүлэх хагалгаа хийлгэхээр шийджээ. Энэ тухайгаа ч олон нийтийн сүлжээгээр зарлав. Зарим нь дэмжсэн ч ихэнх нь дургүйцэж, эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Гэлээ ч бүсгүй өөрийгөө нэн тэргүүнд спортын сайн сэтгүүлч гэдгээрээ олон нийтэд харуулахыг хүсдэг тул бодлоосоо ухарсангүй.

“Үр дүнгээ бүрэн бүтнээр нь харсны дараагаар би хагалгааны явц, сэтгэл санааны байдлынхаа талаар ний нуугүй ярьж өгөх болно. Та бүхнээс олон зурвас хүлээн авлаа. Гэхдээ би энэ шийдвэрээ аль хэдийнэ гаргачихсан юм. Дараагийн долоо хоног гэхэд шинэ биетэйгээ ажилдаа орно. Та нартаа үнсэлт илгээмээр байвч гараа өргөж ч чадахгүй нь. Их өвдөж байна” гэж Нати Хота бичжээ.

news1.mn

SHARE