Apple шинэ MacBook Air танилцууллаа

 

Өчигдөр Нью-Йоркийн Бруклины хөгжмийн академийн төвд Apple компани цоо шинэ бүтээгдэхүүн MacBook Air зөөврийн компьютероо танилцууллаа. Танилцуулгыг Apple-ийн албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулав.

Шинэ MacBook Air хуучнаасаа илүү нягт, илүү нимгэнээс гадна 13.3 инчийн Retina дэлгэцтэй болжээ. Мөн дэлгэцийн хүрээ нь хоёр дахин нарийсч, нягтшил нь 2560х1600 болж, илүү тодорчээ. Энэ нь өмнөхөөсөө 48 хувиар илүүтэйгээр өнгийг хурц ялгаруулдаг болсон гэсэн үг юм. Жин нь ердөө 1.25 кг. Наймдугаар үеийн Intel Core процессортой, 8 болон 16 GB-ийн хоёр хувилбартай ажээ.

Шинэ ноутбүүкийн захиалгыг өчигдрөөс эхлэн цахимаар авч эхэлсэн байна. Харин арваннэгдүгээр сарын 7-ноос эхлэн дэлхий даяар албан ёсоор зарагдаж эхлэх ажээ. Нэг бүрийн үнэ нь 1199 ам.доллар.

 

news1.mn

SHARE