Мөнгө угаасан 26 хэргийг илрүүлжээ

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх газраас энэ оны хагас жилийн байдлаар 26 гэмт хэргийг илрүүлэн шалгажээ. Үүнээс 10 хэргийг прокурорт шилжүүлж долоон хэрэг нь шүүхээр шийдвэрлэгджээ.

Мөнгө угаах гэмт хэрэгт хулгайн хэрэг зонхилж байгааг хуулийнхан онцолж байна. Тодруулбал, хулгайн эд зүйлсийг байнга авч байгаа ломбард, гар утасны наймаачид хулгайн эд зүйлсийг мэдсээр байж авч байгаа нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэж байгаа юм байна. Манай улсад мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг нь ихэнхдээ залилах, хөрөнгө завших, авлигал, хээл хахууль, хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх, байгаль орчны эсрэг, татвараас зайлсхийх, хар тамхи, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг хувиргах, шилжүүлэх, гүйлгээнд оруулах байдлаар үйлдэгддэг ажээ.

Эх сурвалж: news1.mn

Б.ЭНХ

SHARE