Тагнуулын “Go email” программыг нэвтрүүлнэ

Сүүлийн жилүүдэд шинэ тутамд үйлдэгдэж байгаа мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль хяналтын байгууллага, Монголбанк хамтран шинэ арга нэвтрүүлэхээр зэхэж байна. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийн ярьснаар Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд ирэх онд “Go email” гэх санхүүгийн тагнуулын тусгай програм хангамжийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээлэл дээр дүн шинжилгээ хийх, төрийн байгууллагуудтай мэдээллүүдээ хуваалцах боломжтой болно гэж байна.

Эх сурвалж: news1.mn

Б.ЗАЯА

SHARE