“Лестер”-ийн эзний нисдэг тэрэгний сүйрлийн бичлэг цацагдлаа

 

Английн “Лестер” клубын эзэн Вишай Шривадданапрабха өнгөрсөн бямба гаригт багийнхаа “Вест Хэм”-тэй хийсэн тоглолтыг үзчихээд нисдэг тэргээрээ буцахдаа сүйрч амь үрэгдсэн.

Нисдэг тэргэнд байсан Вишайгийн ажил хэргийн түншүүд болох Нурсара Сукнамай, Кавепорн Пунпарэ болон нисгэгч Эрик Сваффер, зорчигч Изабела Роза Лечович нар мөн амь үрэгдсэн юм.

Эмгэнэлт үйл явдлын дараагаар Вишай Шривадданапрабхагийн эхнэр, хүү болон “Лестер” клубынхэн “Кинг Пауэр” стадионд цуглаж, гэгээн дурсгалыг нь хүндэтгэсэн. Мөн “Кинг Пауэр” стадионыг Вишай Шривадданапрабхагийн нэрээр нэрлэх тухай ярилцаж буй гэнэ.

Мөн нисдэг тэрэгний ослын бичлэг цацагджээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE