Холбооны мөрдөх товчооны мөрдөгчдөөс туршлага хуваалцана

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монголбанкны хамтарсан “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ.

Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэргийн гаралт Монгол Улсад нэмэгдэж, нууц далд арга нь улам нарийсч байгаа нь хуулийн байгууллага тэмцэх, таслан зогсооход хүндрэл учирч байгаа юм. Тиймээс олон улсын энэ төрлийн мэргэжилтэн, судлаачдаас туршлага судлахаар энэ арга хэмжээг санаачилжээ. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн 10 гаруй орны мэргэжилтнүүд оролцоно. Тодруулбал, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засгийн аюулгүй байдлын албаны дарга, АНУ-ын Холбооны мөрдөх товчооны мөнгө ухаах чиглэлийн шинжээч, БНСУ-ын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн ажилтнууд зэрэг мэргэжлийн хүмүүс туршлагаа хуваалцах аж.

Эх сурвалж: news1.mn

SHARE