Роботууд робот угсардаг үйлдвэр Хятадад байгуулагдана

 

Швейцарьд байрладаг Олон Улсын АВВ компани өмнөд хөршийн Шанхай хотноо 150 сая ам.доллараар “Ирээдүйн үйлдвэр”-ийг байгуулахаар болсноо зарлалаа. Ирээдүйн үйлдвэр гэдэг нь роботууд роботоо угсрахыг хэлж байгаа хэрэг ажээ.

2020 оны сүүлчээр ашиглалтад орох тус үйлдвэрт хиймэл оюунтай роботууд ажиллаж, харин хүмүүс хяналт тавих гэнэ.

ABB буюу Asea Brown Boveri Ltd нь 1988 онд байгуулагдсан цахилгаан тоног төхөөрөмж, эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын олон улсын хамтарсан компани юм.

News1.mn

 

SHARE