Индонезид онгоц сүйрч, 189 хүний амь эрсдлээ

 

Индонезийн Lion Air агаарын тээврийн компанийн Boeing 737 MAX8 зорчигч тээврийн онгоц Жакартагаас хөөрснийхөө дараахан сүйрч, Ява арлын баруун эрэгт унажээ. Онгоцонд байсан 189 хүн бүгд нас барсан байна.

Жакартагаас Панкалпинангийг чиглэсэн онгоц нисэх зурвасаас хөөрснөөсөө хойш 13 минутын дараагаар радараас алга болж, орон нутгийн цагаар 06:20-д сүйрчээ.

Албан ёсны мэдээллээс үзвэл онгоцонд 182 зорчигч, онгоцны экипажийн долоон хүн байжээ.

News1.mn

SHARE