Николай Караченцов 74 насныхаа төрсөн өдрөөс хоногийн өмнө таалал төгсөв

 

ЗХУ болон ОХУ-ын Ардын жүжигчин Николай Караченцов  бөөрний дутагдлын улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. 200-гаад кино, жүжигт тоглож,  хэд хэдэн үеийнхний шимтсэн олон кинонд дүр бүтээсэн жүжигчин 74 насныхаа төрсөн өдрөөс ганцхан хоногийн өмнө ийнхүү орчлонгоос одсон байна.

Түүнийг “Электрон жаалын адал явдал”, “Эрдэнэсийн арал”, “Том хүү” зэрэг олон киноны дүрээр нь монголчууд андахгүй.

Караченцов хоёр ч удаа авто осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авсан ч тайзнаа эргэн гарч байсан юм.  Аав нь нэртэй зураач, ээж нь балетчин тул багаасаа урлагаар амьсгалж, урлагийн хүн болсон.

Тэрбээр жүжигчин Людмила Поргинатай 1975 онд хуримаа хийж, насан эцэстлээ хамтдаа амьдарсан.

“Нөхөр минь хүнд өвчин туссан ч гэсэн өдөр бүр цоглог, сэргэлэн байхыг хичээж тэмцсэн. Пушкины шүлгийг чанга дуугаар уншуулах ир дуртай. Бие нь муудсан болохоор босоод алхаж чадахгүй ч цонх нээлгэж агаар амьсгалмаар байна гэж сүүлийн өдрүүддээ хэлж байлаа” хэмээн түүний эхнэр Поргина өгүүлжээ.

Караченцов хүү, гурван ачтай.

 

 

 

SHARE