Хятад руу виз наймаалагчдыг шалгаж эхэлжээ

БНХАУ-ын ЭСЯ-наас мэдэгдэл гаргажээ.  Тус мэдэгдэлд “Сүүлийн өдрүүдэд олон тооны “Дугаар наймаалагчид” манай яамны виз мэдүүлэх дугаарыг наймаалж, зарим этгээд нь FACEBOOK цахим сүлжээнд www.visa2018.mn гэсэн цахим хуудсыг нээсэн байна. Мөн холбогдох ТББ-ыг байгуулж “БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз мэдүүлэх дугаарын үйлчилгээ” -г тусгайлан зохицуулна гэсэн зар тараажээ. Дээрх ТББ болон хувь хүний үйлдэл нь хууль бус бөгөөд манай ЭСЯ Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Мөн дээрх арга замаар дамжин “Дугаар наймаалагчид”-аас дугаар худалдан авч мэдүүлсэн материалыг буцаах болно. Бичиг баримт үйлдэгч нь www.visa2018.mn цахим хуудас зэрэг “Дугаар наймаалагч” ТББ-аар дамжин дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх байгууллага болон хувь хүнд мөнгө хураамж мэхлүүлсэн бол хуулийн дагуу цагдаагийн газарт мэдэгдэнэ үү” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE