Карри 51 оноо авч, гурвын шидэлтийн шилдгүүдийн айргийн тавд гарч ирэв

 

“Голден Стэйт”-ийн холбогч Стефен Карри “Вашингтон”-ы эсрэг тоглолтод 51 оноо авч, NBA-гийн гурвын шидэлтийн хамгийн олон оноотой таван тамирчдын тоонд орж ирлээ.

Стеф талбайд 31.5 минутыг өнгөрүүлэхдээ тоглолтоос 24 шидсэнээс 15 нь оновчтой болсны зэрэгцээ гурвын 16 шидэлтийн 11 амжилттай болсон юм. Мөн торгуулийн арван шидэлтээ бүгдийг хийжээ. Үүн дээр, дөрвөн самбар, гурван дамжуулалт, нэг блок-шот бичүүлсэн.

Ийнхүү гурвын шидэлтээс авсан оноогоороо Рэй Аллен, Режи Миллер, Жейсон Терри, Кайл Корвер нарын дараагаар 2162 оноотойгоор бичигдэж байна.

News1.mn

 

SHARE