Energy drink-ээр авсан эрч хүчийг эргүүлж төлдөг, яг л банкны зээл шиг…

Energy drink /энергийн ундаа/-ийг монголчууд мэддэг, хэрэглэдэг болоод цөөнгүй жил болж байна. Ийм ундаа нь хүнийг сэргээж, оюуны чадавхийг сайжруулан, сэтгэл санааг нь дээшлүүлдэг. Энергийн ундаа нь дотроо 3 төрөлд хуваагддаг тул хүмүүс өөртөө тохирсныг худалдан авч болно. Ийм ундаа кофеиний, эсвэл амин дэм, нүүрстөрөгчийн хольцтой байдаг.

Кофеиний найрлагатай энергийн ундааг цаг завгүй, өдөр шөнөгүй сурч, ажилладаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэдэг. Харин амин дэм болон нүүрстөрөгч агуулсан энергийн ундаа биеийн тамираар хичээллэдэг хүмүүст хэрэгтэй гэдэг юм:

Гэхдээ энергийн ундаанд сөрөг тал нэлээд бий. Анагаахын шинжлэх ухаан эергийн ундаанаас сэрэмжлүүлдэг байна.  Өдөрт нэг лаазаас хэтрүүлж болохгүй гэж сануулдаг болоод байна.

Энергийн ундааг Франц, Дани, Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг юм байна. Учир нь тухайн улсуудад энергийн ундааг эм гэж үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалдаг.

Бас 2015 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүд ч энергийн ундааг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьж байсан.

Мөн 2014 онд  Шведэд энергийн ундааг архтай хольж уусан гурван залуу нас барсан байдаг.

Түүнчлэн Ирландын сагсан бөмбөгийн 18 настай тамирчин Росс Куни гурван лааз энергийн ундаа уугаад тэмцээний талбай дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан.

Ер нь энергийн ундаа глюкоз, кофеиний агууламжтай байдаг учраас залуу бие махбодид тун хортой гэж үздэг байна. Тиймээс зүрх судасны өвчтэй, даралт ихэсч, багасдаг хүмүүст тохиромжгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд огт хэрэглэж болохгүй гэдэг.

Түүнчлэн энергийн ундаа та бидэнд энерги, эрч хүч өгдөг гэсэн хэрэг огт биш. Бид өөрсдийнхөө нөөц энергээс зээлээр авч ашиглаж байгаа юм.

Энергийн ундааны хүчээр авсан эрч хүчээ эргүүлээд ядаргаа, нойргүйдэл, уур уцаар зэргээр нөхөж төлдөг гэдгийг анагаахын шинжлэх ухаан нотлоод байна.

Эцэст нь хэлэхэд, эрхэм та энергийн ундааг яг банкны зээл шиг гээд ойлгочиход болно.

Эх сурвалж: news1.mn Ө.Гомбо

 

SHARE