Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын тохиролтой

НӨАТ-ын урамшууллын 2018 оны есдүгээр сарын сугалааны тохирол өнөөдөр /2018.10.21/ “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны 09-р сарын 01-нээс 09-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 10-рсарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын “СУПЕР ШАГНАЛ”-ын хэмжээ 150.000.000 төгрөг байгаа.

SHARE