Хөвсгөл нуурын эрэг дээр газар олгохгүй

БОАЖЯ, Монгол мөрөөдөл клуб болон экологийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хамтран “Монголын экологийн форум”-ыг өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулав. Энэ үеэр БОАЖЯ-ны газрын дарга Т.Булган “Засгийн газраас ус бохирдуулагч бодисын нэг кг тутамд 100-500 төгрөгийн төлбөр тогтооно гэж журмын төсөлд заасан. Энэ нь чухам хэчнээн төгрөг байх вэ гэдгийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй байна. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд голын онцгой хамгаалалтын бүсийг эргээс 50 метр хүртэл гэж заасан. Хөвсгөл нуур, Горхи Тэрэлжийн бүсийн газрын нөөц даац хэтэрсэн тул дахин тусгай  зөвшөөрөл олгохгүй” гэв.

Эх сурвалж: news1.mn

SHARE