Автобусны чиглэл өөрчлөгдлөө

Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон” чиглэлийг сунган замналд өөрчлөлт оруулжээ. Мөн Био комбинат орчмын суурьшил хүрээгээ тэлсэнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд ХО:9 “Био комбинат-Сонсголон-5 шар” чиглэлийг сунгаад байна.

Энэ чиглэлийн өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөж эхэлж байна.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE