Дэн Уайт: Конор биш Фергюсон одоо Хабибтай тулалдах ёстой

 

UFC-гийн ерөнхийлөгч Дэн Уайт ESPN-д ярилцлага өгөхдөө Хабиб Нурмагомедовыг тойрсон асуудлууд болон дараагийн өрсөлдөгчийнх нь тухай бодлоо хэлжээ.

“Флойд Мейветерийн яриад байгаа зүйлд ач холбогдол өгөх хэрэггүй. Түүний төлөөлөгчдөөс надтай лав харилцсан юм огт байхгүй. Тэгээд ч Флойд байсхийгээд л олны анхааралд өртөхийн тулд өөрийнхөө тухай ярьж явдаг хүн гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр Хабиб-Флойдын тулаан гэх мэт яриаг ойшоох хэрэггүй.

Хабибын дараагийн өрсөлдөгчийн тухайд бол би цэвэр фанатын хувиар Тони Фергюсон тулалдах ёстой гэж бодож байна. Фергюсон өвдөгний гэмтлээс болж бүсээ алдсан болохоос ялагдаж алдаагүй. Макгрегор ч гэсэн бүсээ ялагдаж алдаагүй л дээ. Гэхдээ одоо бол Хабибтой Фергюсон тулалдах ёстой” хэмээн Дэн Уайт мэдэгджээ.

News1.mn

SHARE