Монгол биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн АНУ-ын командлагч ял сонсчээ

АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч асан 50 настай Трой Амундсонд Калифорни мужийн өмнөд тойргийн шүүхээс өчигдөр таван жил шоронд хоригдох ял эдлүүлж, 250 мянган ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Трой Амундсоныг Номхон далайн флотод алба хааж байхдаа Сингапурт байрлалтай Glenn Defence Marine Asia (GDMA) компаниас авлига авч хариуд нь армид эд материал нийлүүлэх олон саяын дүнтэй гэрээ байгуулсныг тогтоожээ. Тэрээр 10 орчим жилийн хугацаанд тус компаниас зөвхөн мөнгө аваад зогсохгүй тансаглал, зугаа цэнгээний зардлаа даалгаж, биеэ үнэлэгчдээр үйлчлүүлдэг байсныг ч  Калифорни мужийн өмнөд тойргийн шүүхээс тогтоожээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд GDMA компанийн захирал Леонард Глэн Франсист илгээсэн Амундсоны нэгэн цахим шууданг дэлгэсэн байна. Тус шууданг илгээснийхээ дараа Амундсон Монголоос ирсэн хэд хэдэн биеэ үнэлэгчдээр үйлчлүүлж байсныг тус мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: news1.mn

 

SHARE