Н.Золбоо ДАШТ-ий хүрлийн төлөө тулсан Н.Гвяздовскитой сугалаа таарлаа

 

Чөлөөт бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн өнөөдөр Унгарын нийслэл Будапештэд эхэлж байна. Дэлхийн 114 орны хүчтэнүүд цугласан тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн барилдаан болох юм.

125 кг-ын жинд улсын харцага, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрлийн төлөө тулаад ялагдсан АНУ-ын бөх Николас Гвяздовскитой шууд сугалаа таарлаа. Даагаа нэхэж давж байж цааш ахиж барилдахаар болж байна.

ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаан. Н.Золбоо – Н.Гвяздовски

125 кг-ын жингийн сугалаа

Манай бөхчүүдээс 61 кг-ын жинд Т.Түвшинтулга эхний тойрогтоо Кыргызстаны Улукбек Жолдошбековтой таарчээ. Азийн АШТ-ийн хүрэл медальтай өрсөлдөгчөө ялбал дараагийн тойрогт өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Оросын Гажимурад Рашидовтой барилдахаар сугалаа таарав.

61 кг-ын жингийн сугалаа

Харин 74 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран Сербийн Заур Эфендиевтэй эхний тойрогтоо таарчээ. Дагестан гаралтай Эфендиевийг ялбал дараа нь Азербайжанаас барилдаж буй мөн дагестан бөх Абубакар Абакаровтай таарах магадлалтай байна.

74 кг-ын жингийн сугалаа

Тэгвэл 86-кг-ын жинд О.Үйтүмэн өмнөд хөршийн бөх Лин Зү Шентэй эхний тойрогтоо сугалаа таарлаа. Хоёрдугаар тойрогт Юриски Торребланка /Куба/- Абдугаффор Вахобов /Узбекистан/ нарын хэн ялсантай нь барилдахаар таарчээ.

86 кг-ын жингийн сугалаа

ДАШТ-ий эхний өдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 16:30-д эхэлнэ.

news1.mn

 

SHARE