3 цэцэрлэг, 1 сургууль барих газрыг чөлөөллөө

Нийслэлийн газрын албанаас газар чөлөөлөлтийн ажлыг үргэлжлүүлсээр байна. Уржигдар Туушин зочид буудлын өмнөх талбайг албадан чөлөөлсөн бол өнөөдөр Баянгол дүүрэгт 3 цэцэрлэг, 1 сургууль баригдах байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийжээ. Эдгээр сургууль, цэцэрлэгийн газрын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 18000 м2 буюу 1,8 га газар өртсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай байна.

Энэ удаагийн газар чөлөөлөх үйл ажиллагаанд иргэд, байгууллагууд өөрсдийнхөө санаачлагаар газраа чөлөөлөхийг зөвшөөрчээ. Ингэснээр уг байршилд дарах цэцэрлэг, сургуулийг барих юм.

Үүнд:

•БГД-ийн 16 дугаар хороо, Туулын 13, 14 дүгээр гудамжинд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн газар
•БГД-ийн 2 дугаар хороо, 150 орто хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн газар
•БГД-ийн 21 хороо, Горькийн 20 дугаар гудамжинд 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих газар
•БГД-ийн 9 хороо Горькийн 4, 5 дугаар гудамжинд 640 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургуулийн газар.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

SHARE